Нууцлалын бодлого
Шинэчилсэн огноо: 2026-09-25
Энэ хуудас бүрэн бэлэн болоогүй байна. Үйлчилгээ одоогоор зөвхөн урилгаар ажиллаж байгаа бөгөөд төлбөр авахгүй байгаа тул эцсийн нөхцөлийг нэмж оруулах шаардлагатай.
Хэн боловсруулдаг вэ
Богинохон үйлчилгээг доор дурдсан хуулийн этгээд ажиллуулж, таны мэдээллийг боловсруулна.
Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Google бүртгэлээр нэвтрэхэд таны цахим шуудангийн хаяг, нэр, Google дахь дотоод дугаарыг хадгална. Нууц үгийг хадгалдаггүй.
Таны оруулсан бичлэг, түүнээс гаргасан хадмал текст, үүсгэсэн клип болон үйлчилгээний хэрэглээний бүртгэлийг хадгална.
Минутын үлдэгдэл, зарцуулалтын бүртгэлийг хадгална.
Гуравдагч этгээдэд дамжуулах
Хадмал бичиг үүсгэхийн тулд таны бичлэгийн дууг Google компанийн Gemini үйлчилгээнд илгээдэг. Энэ нь боловсруулалт Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна явагдана гэсэн үг юм. Бичлэгт өөр хүний дуу хоолой, дүрс орсон бол түүнийг оруулах эрхтэй эсэхээ та өөрөө хариуцна.
Хадгалах хугацаа
- Эх бичлэгийг 3 хоног (төлбөр төлсөн хэрэглэгчийн хувьд 5 хоног) ашиглаагүй бол систем автоматаар устгана. Устгахаас 24 цагийн өмнө имэйлээр мэдэгдэнэ. Үзэх зориулалтын хувилбар, бичвэр, клип, хадмал хэвээр үлдэнэ. Холбоосоор оруулсан бичлэгийг төслийн хуудаснаас дахин сэргээж болно. Эрт устгуулахыг хүсвэл доорх хаягаар хүсэлт илгээнэ үү.
- Бэлэн болсон клипийн файлыг 14 хоног хадгалах ба клип бүрийн зөвхөн сүүлийн экспорт хадгалагдана. 14 хоногийн дараа систем автоматаар устгана.
- Хадмал текстийг төслийг устгах хүртэл хадгална. Төслөө устгавал холбогдох мэдээлэл нь хамт устана.
Таны эрх
Та өөрийн мэдээлэлтэй танилцах, залруулах, устгуулах хүсэлтийг доорх хаягаар илгээж болно.
Холбоо барих
Асуулт, хүсэлтээ доорх хаягаар илгээнэ үү. [email protected]