Богинохон

Урт бичлэгээ богино клип болгоорой

Богинохон таны бичлэгийг сонсож, хамгийн сонирхолтой хэсгүүдийг нь олоод, монгол хадмалтай босоо клип болгож өгнө.

НэвтрэхОдоогоор урилгаар нээгдэнэ.
ХАМГИЙН ТОМӨӨРЧЛӨЛТ НЬ

Харж биш, сонсож сонгоно

Ихэнх хэрэгсэл дүрс рүү хардаг. Богинохон яриаг тань бүтнээр нь буулгаж, дуу чимээний оргил цэг болон яриаг хамтад нь харьцуулж, үзэгчийг барих мөчүүдийг олно.

Ногоон хэсгүүд нь системийн олсон мөчүүд.

Хадмал нь бичлэгийн нэг хэсэг болно

Тусдаа файл шаардахгүй, хаана байршуулсан ч хадмал хэвээрээ харагдана. Дөрвөн загвараас сонгож, үг бүрийн цагийг өөрөө засах боломжтой.

ӨНӨӨДӨРЭХЭЛЬЕ
Сонгодог
Өнөөдөр эхэлье
Хайрцаг
ӨНӨӨДӨР ЭХЭЛЬЕ
Караоке
Өнөөдөрэхэлье
Энгийн

Хоёр хүн ярьж байвал өнгөөр нь ялгана

Ярилцлага, подкаст зэрэг олон хүнтэй бичлэгт хүн бүрийг өөр өнгөөр тэмдэглэнэ. Клип дундуур өнгө солигдохгүй.

Энэ жилийн хамгийн том өөрчлөлт юу байв?

Хамгийн том нь үзэгчидтэйгээ шууд ярьж эхэлсэн явдал.

Хэрхэн ажилладаг вэ

  1. 1

    Холбоосоо тавина

    YouTube, Twitch, Kick холбоосыг хуулж тавихад л хангалттай.

  2. 2

    Яриаг буулгана

    Бичлэгийн яриаг монголоор буулгаж, дараа нь дуу сонсгож засварлана.

  3. 3

    Мөчүүдийг олно

    Бүтэн бичлэгийг үзэж, богино клип болох хэсгүүдийг санал болгоно.

  4. 4

    Засаад татаж авна

    Хүрээ, хадмал, үгийн цагийг засаад бэлэн клипээ татаж авна.

Үнэ хэрхэн тооцогддог вэ

Хиймэл оюуны бичвэр болгосон бичлэгийн 1 минут таны үлдэгдлээс 1 минут болж хасагдана.

60 минут15 000₮Минут тутамд 250₮
180 минут40 000₮Минут тутамд 222.2₮
480 минут90 000₮Минут тутамд 187.5₮

Эсвэл хүссэн хэмжээгээрээ, минут тутамд 300₮

«Клип олох»: хиймэл оюун бүх бичлэгийг шинжилнэ

Хиймэл оюун бичлэгийг эхнээс нь дуустал сонсож, бичвэр болгоод, хамгийн сонирхолтой хэсгүүдийг сонгоно. Бүх бичлэгийг боловсруулдаг тул урт бичлэгт олон минут зарцуулна.

Жишээ нь 3 цагийн стрим 180 минут буюу ойролцоогоор 33 800₮-54 000₮.

«Өөрөө клип хийх»: хамгийн хямд арга

Сонирхолтой хэсгээ мэдэж байвал цагийн шугамаас эхлэл, төгсгөлийг нь сонгоод клип хийнэ. Хиймэл оюун зөвхөн тэр хэсгийг бичвэр болгох тул бичлэг хичнээн урт ч хамаагүй.

Жишээ нь 3 цагийн стримээс 1 минутын клип хийхэд ойролцоогоор 1 минут буюу 190₮-300₮.

Өөрөө клип хийх заавар

Үнэгүй

  • Бичлэг оруулах, клип засах, клип татаж авах.
  • Нэг удаа бичвэр болсон хэсгээс дахин хасагдахгүй.
  • Ажил дундуур тасалдвал ашиглаагүй минут буцаж орно.

Үнэд юу багтдаг вэ

Таны бичлэгийг боловсруулахад бид дараах зардлыг төлдөг:

  • Хиймэл оюун (Google Gemini): яриаг минут тутамд нь сонсож бичвэр болгох, сонирхолтой хэсгийг сонгох.
  • Тооцоолох хүчин чадал: бичлэгийг татах, боловсруулах.
  • Хадгалах сан: таны бичлэг, клипүүдийг хадгалах.
  • Рендер: клипийг хадмалтай нь бэлэн видео болгох.
  • Татвар: үнэд НӨАТ багтсан бөгөөд төлбөр бүрт И-баримт олгоно.

Таны төлж буй үнэд эдгээр зардал болон бүгдийг нь нэг дор, хэдхэн товчоор ажиллуулдаг Богинохон-ы технологийн шийдэл багтана.

Хязгаарууд

  • Холбоосоор 5 цаг 30 минут хүртэлх бичлэг.
  • Клип 20-90 секунд.
  • YouTube, Twitch, Kick холбоос.