Богинохоныг хэрхэн ашиглах вэ
Урт бичлэгээсээ монгол хадмалтай босоо клип хийх алхам алхмаар заавар. Эхлээд доорх товч тоймыг уншаад, дараа нь алхам бүрийг дагаарай.
Товчхондоо
- 1Бичлэгийнхээ холбоосыг оруулна эсвэл файлаа хуулна.
- 2«Клип олох» товчоор хиймэл оюунаар олуулна, эсвэл сонирхолтой хэсгээ мэдэж байвал «Өөрөө клип хийх»-ээр хямдхан, яг хүссэнээрээ хийнэ.
- 3Хүсвэл клипээ засна: хадмал, лого, гарчиг, хөгжим.
- 4«Бүх клипийг экспортлох», дараа нь «Бүгдийг татах» дарна.
1Нэвтрэх
boginohon.com хаягаар орж «Google-ээр нэвтрэх» товчийг дарна.
Google бүртгэлээрээ нэвтэрнэ. Тусдаа нууц үг үүсгэх шаардлагагүй.

2Бичлэгээ оруулах
YouTube, Twitch эсвэл Kick дээрх бичлэгийнхээ холбоосыг хуулж, тэмдэглэсэн талбарт тавиад «Нэмэх» дарна.
Эсвэл компьютер, утсан дээрх файлаа «Файл оруулах» товчоор хуулна. Холбоосоор 5 цаг 30 минут хүртэлх бичлэг оруулах боломжтой.

3Бичлэг орж дуусахыг хүлээх
Бичлэг татагдаж байх үед явц нь хувиар харагдана. Урт бичлэг хэдэн минут болно.
Хуудсаа хааж болно. Бичлэг бэлэн болмогц имэйлээр мэдэгдэнэ.

4Клип хийх аргаа сонгох
Бэлэн болсон бичлэгээ нээхэд хуудасны дээд хэсэгт хоёр арга харагдана.
«Клип олох»: хиймэл оюун бүх бичлэгийг шинжилж, хамгийн сонирхолтой хэсгүүдийг олно. Бичлэгийн урттай тэнцүү минут хасагдана. Олон клип хэрэгтэй, эсвэл юу нь сонирхолтой болохыг хиймэл оюунд даатгах бол тохиромжтой.
«Өөрөө клип хийх»: сонирхолтой хэсгээ мэдэж байвал эхлэл, төгсгөлийг нь сонгоод шууд клип болгоно. Зөвхөн тэр хэсгийг бичвэр болгох тул маш хямд, яг хүссэн хэсгээ авна. Жишээ нь 3 цагийн бичлэгээс 1 минутын клип хийхэд 1 минут орчим л хасагдана.

5Арга 1: «Клип олох» товчийг дарах
«Хиймэл оюунаар олуулах» хэсгийн «Клип олох» товчийг дарна.
Товчийг дарахад хэдэн минут хасагдахыг харуулна. Хасагдах минут нь бичлэгийн урттай тэнцүү.

6Зардлаа шалгаад батлах
Хэдэн минут хасагдахыг шалгаад «Тийм, клип хай» дарна.
Нэг бичлэгийг нэг л удаа бичвэр болгодог тул дараа нь дахин хайхад минут хасагдахгүй.

7Хайлт дуусахыг хүлээх
Хиймэл оюун бичлэгийг бичвэр болгож, шинжлээд, хамгийн сонирхолтой хэсгүүдийг сонгоно. Явц нь хувиар харагдана.
Хуудсаа хааж болно. Клипүүд бэлэн болмогц имэйлээр мэдэгдэнэ.

8Арга 2: Цагийн шугамаас мөчөө олох
«Өөрөө клип хийх» товчийг дарахад видеоны доорх цагийн шугам руу шилжинэ. Шугам дээр бичлэгийн зургууд, доор нь дууны түвшин харагдана.
Хулганы дугуйгаар томруулж (утсан дээр хоёр хуруугаар), дээд, доод гулсуулагчаар гүйлгэнэ. Шугам дээр дарж чирэхэд видео дагаж шилжинэ, Space товчоор тоглуулж, зогсооно. Хулганаа аваачихад тэр мөчийн зураг гарна. Өндөр ногоон зураас нь чанга дуу: хашгирах, инээх зэрэг сонирхолтой мөчүүд ихэвчлэн тэнд байдаг.
Шугам дээр дарахад видео тэр газраас тоглоно. Хүссэн мөчөө олмогц «Клип хийх» товчийг дарна. Цагийг нь мэдэж байвал доор нь шууд бичиж оруулж болно.

9Клипээ тохируулж илгээх
Клипийн уртыг 20-90 секундээр сонгоод, сонгосон мөч клипийн эхэнд, голд эсвэл төгсгөлд байхыг сонгоно.
Шар бариулыг чирж, эсвэл ◀ ▶ товчоор ирмэгийг 1 секундээр шилжүүлнэ. Видеоны доорх тоглуулагч зөвхөн сонгосон хэсгийг хамардаг тул нарийн гүйлгэж шалгана. Space товчоор тоглуулж, зогсооно.
Хэдэн минут хасагдахыг доор нь харуулна. «Хадмалтай клип болгох» дарахад клип хэдхэн минутад монгол хадмалтай бэлэн болно. Хуудсан дээрээ үлдэж дараагийн клипээ хийж болно.

10Олдсон клипүүдээ үзэх
Олдсон клип бүр гарчиг, эхний өгүүлбэр, хэр сонирхолтой болохыг харуулсан оноотой байна.
Клипийн зураг дээр дарж монгол хадмалтайгаар нь урьдчилан үзнэ.

11Хүсвэл засах
Клипийн «Засах» товчийг дарвал засах хуудас нээгдэнэ. Энэ алхам заавал биш.
Хадмалын загвар, буруу бичигдсэн үг, лого, хүрээ, гарчиг, хөгжим, клипийн урт зэргийг өөрчилнө. Өөрчлөлт бүр автоматаар хадгалагдана.

12Бүх клипээ экспортлох
Бичлэгийн хуудас руугаа буцаад «Бүх клипийг экспортлох» товчийг дарна.
Экспорт хэдэн клипээс хэд нь бэлэн болсныг явцын мөр харуулна. Хуудсаа хааж болно.

13Бүгдийг нэг дор татах
Экспорт дуусмагц «Бүгдийг татах» товчоор бүх клипээ нэг ZIP файлаар татна.
Клип тус бүрийг «Видео (MP4)» товчоор тусад нь татаж болно. Одоо TikTok, Reels, Shorts-доо нийтлэхэд бэлэн.

14Минут цэнэглэх
Клип хайхад минут хэрэгтэй. Дээд талын «Цэнэглэх» товчоор багцаа сонгоод qPay-ээр төлнө.
Төлбөр төлөгдмөгц минут шууд нэмэгдэж, и-баримт имэйлээр ирнэ.

Хэрэгтэй зөвлөгөө
- YouTube-ийн холбоос ажиллахгүй бол бичлэгээ YouTube Studio-оос татаж аваад файлаар нь оруулаарай.
- Бичлэгт хоёр ба түүнээс олон хүн ярьдаг бол «Клип олох»-оос өмнө «Олон илтгэгчтэй бичлэг»-ийг сонгоорой.
- Засах хуудасны «Аюулгүй бүс»-ийг асаавал TikTok, YouTube, Reels-ийн товч хадмалыг хаах эсэхийг харж болно.
- Бэлэн богино бичлэгтээ (90 секунд хүртэл) хадмал нэмэх бол бичлэгээ оруулаад «Бүхэлд нь хадмалтай болгох» товчийг дарна. Хиймэл оюунаар хайхгүй, бүх бичлэгт монгол хадмал нэмнэ.
Бусад бүтээгчидтэй клипээ хуваалцаж, зөвлөгөө солилцож, асуултаа асуугаарай.
Discord нийгэмлэгт нэгдэх